Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2022 оны 10 дугаар сарын тойм
1.Гадаргын усны чанар
Сэлэнгэ аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2022 оны 10 дугаар сард Сэлэнгэ мөрөн, Орхон, Ерөө, Зэлтэр, Бугант, Хараа, Хүдэр, Буурь, Бургалтай, Хиагт, голуудын хяналт-шинжилгээний цэгээс нийт 17 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.
Сэлэнгэ мөрөн, Сэлэнгэ голын Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 2 удаа, Зүүнбүрэн хяналт-шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 270.0-294.2 мг/л-т хэлбэлзэж, MNS4586:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас (цаашид ХА гэх) Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс авсан дээжинд нитритийн азот /NО2/-ын агууламж 0.023 мгN/л буюу ХА-аас 1.15 дахин давсан байна.
Орхон гол, Орхон голын Шаамар, Сүхбаатар хяналт-шинжилгээний 2 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 202.5-234.4 мг/л-т хэлбэлзэж, ХА-аас давсан үзүүлэлт байхгүй байна.
Ерөө гол, Ерөө голын Бугант, Ерөө, Дулаанхаан хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 58.3-92.9 мг/л хэлбэлзэж Ерөө-Бугант хяналт-шинжилгээний цэгээс авсан дээжинд нитритийн азот /NО2/-ын агууламж 0.031 мгN/л буюу ХА-аас 1.55 дахин давсан байна.
Хараа гол, Хараа голын Мандал сумын гүүрний дээд ба доод, Баянгол хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 212.2-221.9 мг/л-т хэлбэлзэж Баянгол хяналт-шинжилгээний цэгээс авсан дээжинд нитритийн азот /NО2/-ын агууламж 0.021 мгN/л буюу ХА-аас 1.05 дахин давсан байна.
Хүдэр гол, Хүдэр голын Хүдэр хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 122.7 мг/л, ХА-аас давсан үзүүлэлт байхгүй байна.
Бугант гол, Бугант голын Бугант хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 119.6 мг/л нитритийн азот /NО2/-ын агууламж 0.026 мгN/л буюу ХА-аас 1.30 дахин, аммонийн азот /NH4/-ын агууламж 0.97 мгN/л буюу ХА-аас 1.94 дахин, эрдэс фосфор /Рэрд/-ын агууламж 0.576 мгР/л буюу ХА-аас 5.76 дахин, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 29.6 мг/л буюу ХА-аас 2.96 дахин давсан бөгөөд голын гольдролын дагуу бага зэргийн бохирдол үүссэн байна.
Зэлтэр гол, Зэлтэр голын Зэлтэр хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 170.4 мг/л давсан үзүүлэлт байхгүй байна.
Буурь гол, Буур голын Сүхбаатар хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт их 639.8 мг/л, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 3.7 мгО/л буюу ХА-аас 1.2 дахин давсан байна.
Бургалдай гол, Бургалдай голын Бургалдай хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт их 196.5 мг/л, ХА-аас давсан үзүүлэлт байхгүй байна.
Хиагт гол, Хиагт голын Алтанбулаг хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт их, 603.2 мг/л, усан дахь биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 4.4 мгО/л буюу ХА-аас 1.5 дахин, аммонийн азот /NH4/-ын агууламж 6.87 мгN/л буюу ХА-аас 13.74 дахин, нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.356 мгN/л буюу ХА-аас 17.80 дахин, эрдэс фосфор /Рэрд/-ын агууламж 0.549 мгР/л буюу ХА-аас 5.49 дахин, перманганат исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 11.8 мг/л буюу ХА-аас 1.18 дахин давж маш их бохирдолтой байлаа.
Ус бохирдуулах бодисын агууламж
Хүснэгт 1
№ |
Усны харуулын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Сэлэнгэ - Зүүнбүрэн |
- |
- |
2.1 |
0.03 |
0.007 |
0.004 |
2 |
Сэлэнгэ – 12 р зөрлөг 10 |
11.25 |
2.2 |
1.8 |
0.04 |
0.015 |
0.005 |
3 |
Сэлэнгэ – 12 р зөрлөг 20 |
11.25 |
2.7 |
1.4 |
0.06 |
0.023 |
0.004 |
4 |
Орхон – Шаамар |
10.79 |
2.9 |
5.2 |
0.09 |
0.001 |
0.023 |
5 |
Орхон – Сүхбаатар |
10.94 |
2.3 |
1.7 |
0.10 |
0.008 |
0.014 |
6 |
Зэлтэр- Зэлтэр |
- |
- |
1.8 |
0.07 |
0.002 |
0.008 |
7 |
Ерөө-Бугант |
- |
- |
3.1 |
0.32 |
0.031 |
0.042 |
8 |
Ерөө-Ерөө |
- |
- |
3.3 |
0.12 |
0.012 |
0.012 |
9 |
Ерөө-Дулаанхаан |
- |
- |
3.4 |
0.13 |
0.014 |
0.032 |
10 |
Хараа-Зүүнхараа /дээд/ |
- |
- |
2.1 |
0.04 |
0.002 |
0.002 |
11 |
Хараа-Зүүнхараа/доод/ |
- |
- |
1.7 |
0.07 |
0.001 |
0.003 |
12 |
Хараа-Баруунхараа |
- |
- |
2.2 |
0.01 |
0.021 |
0.007 |
13 |
Хүдэр-Хүдэр |
- |
- |
2.7 |
0.10 |
0.010 |
0.006 |
14 |
Бугант-Бугант |
- |
-- |
29.6 |
0.97 |
0.026 |
0.576 |
15 |
Буурь-Сүхбаатар |
10.80 |
3.7 |
2.4 |
0.35 |
0.010 |
0.049 |
16 |
Хиагт-Алтанбулаг |
8.58 |
4.4 |
11.8 |
6.87 |
0.356 |
0.549 |
17 |
Бургалдай- Бургалдай |
- |
- |
1.8 |
0.27 |
0.001 |
0.005 |
|
MNS 4586:98 |
|
3 |
10.0 |
0.5 |
0.02 |
0.1 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар
2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
2022 оны 10 дугаар сарын 10-нд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Урсгал-Ус” ХХК-ны хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 2 сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд ЦБ-аас гарч байгаа ус 39.57 %-ийн цэвэршүүлэлттэй байжээ.
2022 оны 10 дугаар сарын ЦБ-ын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.
2 дугаар хүснэгт
Цэвэрлэх байгууламж |
Цэг |
РН |
Ж/б |
өнгө |
БХХ5 |
ПИЧ |
XXX |
P |
NH4 |
NO2 |
NO3 |
Цэвэрлэгээний чанар % |
1 |
2 |
3 |
4 |
5 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
MNS 4943:2015 |
|
6-9 |
30 |
|
20 |
20 |
50 |
1.5 |
15 |
|
||
Сэлэнгэ,Сүхбаатар “Урсгал-Ус” ХХК-ны ЦБ |
Орох |
7.50 |
179.0 |
182.9 |
148.0 |
38.5 |
564.5 |
1.422 |
21.52 |
0.184 |
0.43 |
70.0 |
Гарч |
7.80 |
7.0 |
23.50 |
44.4 |
7.4 |
376.3 |
Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, эрдэс фосфор /Рэрд/ MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Дүгнэлт: Зэлтэр гол маш цэвэр, Сэлэнгэ мөрөн, Орхон, Хараа, Ерөө, Хүдэр голын ус цэвэр байна. Харин Буурь, Бугант гол бага бохирдолтой, Хиагт гол маш бохир байлаа.
Агаарын шинжилгээ: Сүхбаатар сумын агаарын чанарын 1-р харуулын 10-р сарын ажиглалтын дүнгээс үзэхэд агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 0.003 мг/м3, хамгийн их нь 0.005 мг/м3, азотын давхар ислийн дундаж агууламж 0.022 мг/м3, хамгийн их нь 0.049 мг/м3, нийт тоос дундаж 0.067 мг/м3, хамгийн их нь 0.340 мг/м3, PM10 тоосонцорын дундаж 0.038 мг/м3, хамгийн их нь 0.182 мг/м3, PM2.5 тоосонцорын дундаж 0.030 мг/м3, хамгийн их нь 0.148 мг/м3,агаар болон хөрсөн дээрхи цацрагийн түвшин фон түвшнээс даваагүй байна.
Агаарын чанарын 2-р харуул болох Мандал сумын агаар дахь түгээмэл бохирдуулагч хий болох азотын давхар ислийн дундаж агууламж 0.021 мг/м3, хамгийн их агууламж 0.049 мг/м3, хүхэрлэг хийн дундаж агууламж 0.002 мг/м3, хамгийн их агууламж 0.005 мг/м3 PM10 тоосонцорын дундаж 0.065 мг/м3, хамгийн их нь 0.150 мг/м3, PM2.5 тоосонцорын дундаж 0.053 мг/м3, хамгийн их нь 0.132 мг/м3 байна.
Мэдээ бичсэн: БОШЛ-ын инженер М.Өнөржаргал